Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хагас шигшээд “Хасын хүлэгүүд”, “Эрдэнэт Майнерс” баг өрсөлдөж буй. Цувралын гурав дахь тоглолтын үеэр “Эрдэнэт Майнерс”-ын төвийн тоглогч О.Энхбаатар “Хасын Хүлэгүүд”-ийн Г.Насанжаргалыг тохойдон, спортын бус алдаа гаргасан. Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ алдааг хэлэлцээд, О.Энхбаатарыг нэг тоглолтоор шийтгэлээ. Улмаар тэрбээр өнөөдрийн буюу цувралын дөрөв дэх тоглолтыг өнжхөөр болов.
Харин Г.Насанжаргал түүнд тохойдуулсны улмаас хүнд бэртэл авчээ. Түүний хамрын мөгөөрс муруйн, шүд нь эмтэрч, тархи нь доргисон. Улмаар 7-10 хоног хэвтрийн дэглэм сахиж, гурван сарын хугацаанд эмчийн хяналтад байх шаардлагатай болсон байна. Мөн энэ улирлын тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Хоёр багийн цувралын харьцаа 3:0 байгаа. Өнөөдөр “Эрдэнэт Майнерс” баг хожвол аваргын төлөө шалгарна. Тоглолт 17.20 минутад "Степп арена"-д болно.