Мягмар гарагт хэвлэгдсэн шинэ судалгаагаар жирэмслэлтээс хамгаалах бүх дааврын бэлдмэлүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Энэ судалгааг Их Британийн PLOS Medicine-ий судлаачдын баг танилцуулсан байна.
Тодруулбал, прогестоген даавар дээр суурилсан түгээмэл эм бэлдмэлүүд үүнд мөн багтсан аж. Эрдэмтэд жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэж байгаа эмэгтэйчүүд болон тэдний хөхний хорт хавдар тусах магадлалыг харьцуулж үзэхийн тулд 50-аас доош насны хөхний хорт хавдартай 10 мянга гаруй эмэгтэйг хамруулсан судалгааг хийсэн байна. Судалгааны үр дүнд зөвхөн прогестоген агуулсан жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 20-30%-иар “харьцангуй” нэмэгдсэн байна.
Мөн судалгаанаас харахад 16-20 насны таваас дээш жилийн хугацаанд жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэдэг 100 мянган эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын найман тохиолдол бүртгэгдсэн. Харин энэ тоо 35-39 насны 100 мянган эмэгтэйчүүд дунд 265 тохиолдол болсон байна.