УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос асуулт асуулаа.
Тэрбээр “Иргэд гадаад улсад эмчлүүлэхээр хандив тусламж гуйж байгаа өрөвдөлтэй зураг нийгмийн сүлжээгээр маш их явж байна. Ард иргэдээсээ тусламж гуйж байна. Үүн дээр эрүүл мэндийн салбар ямар бодлого барих юм бэ? Хоёрдугаарт, хорт хавдрын асуудал байна. Умайн хүзүүний хорт хавдрыг устгах боломж байгаа. Үүн дээр хэрхэн анхаарч байна вэ? Гуравдугаарт, гүйцэтгэлийн санхүүжилтийн системийн асуудал байна.Үндэсний хэмжээний шийдлийг хэрхэн бүрдүүлэх вэ” гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Бид өвчнийг хүндрэхээс өмнө илрүүлэх чиглэлд анхаарч байна. Монголд эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин байна. Өвдсөн хүмүүст туслах дэмжлэг маш хангалтгүй байна. Гадаадад эмчлүүлээд ирснийх нь дараа эмчилгээний зардлынх нь 5 хувийг л олгож байна. Бид үүнийг тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, дэмжлэг үзүүлдэг болох хэрэгтэй гэж харж байна” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.