Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Иргэд эмнэлгийн үйлчилгээг хаанаас ч тэгш авах боломжийг бүрдүүлж өгөөч ээ гэж хүсмээр байна. Эмнэлгүүдээ хөрөнгө оруулалтаар дэмжмээр байна. Ингэж байж эмнэлгийн хүртээмж сайжирна шүү дээ.Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: 13А маягтыг байхгүй болгож болохгүй. Харин цахимжуулах шаардлага бий. Иргэд өрхийн эмнэлгээрээ ч дамжихгүй Нэгдүгээр эмнэлэг дээр яваад очих сонирхол ихтэй байдаг. Ингээд ачаалал нэмэгдэг. Аймгуудын эмнэлгийн удирдлагуудын менежментээс их зүйл шалтгаалж байна. Орон нутагт боловсон хүчин хэрэгтэй байна. Жишээлбэл, 330 сумын 30 сум нь л шүдний эмчтэй” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.