Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Энэ үеэр тэрбээр өөрийн байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ " Би өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан. Нүүрсний хэрэгт би ямар ч холбоогүй. Надад үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Гурван сарын турш миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлгийг нийгмийн сүлжээгээр тараалаа. Би сайдаар ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл зэрэг олон чухал ажил дээр тэмүүлэлтэйгээр ажиллаж ирсэн. Сайдаар ажиллах хугацаанд минь дэмжиж ажилласанд баярлалаа" гэв.
УИХ-ын чуулганы хуралдаанаар түүнийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.