Шинэ Зеландын засгийн газар “салалт”-ын улмаас сэтгэл санаагаараа хохирсон өсвөр үейинхэндээ зориулж төсөв зарцуулахаар боллоо. Тухайлбал, энэ санаачлагын хүрээнд “Love better” буюу “Илүү сайнаар хайрлая” гэх кампанит ажил зохион байгуулагдах ба тус улсын Нийгмийн хөгжлийн яамнаас энэ кампанит ажилд зориулж гурван жилийн хугацаанд 4 сая доллар зарцуулахаар болсон байна. Энэ ажлыг залуучуул өөрсдөө удирдаж явуулах юм.
Шинэ Зеландын засгийн газар залуу үеийнхнийгээ хэдийн “анхаарах ёстой асуудал” гэж тодорхойлж байсан удаатай билээ. Тодруулбал, Нийгмийн хөгжил, Хөдөлмөр эхлэлтийн яамны дэд сайд “1200 гаруй залуу үеийнхэн маань бидэнд салалт, түүний дараах үеийг даван туулахад хэцүү байдаг гэдгийг илэрхийлсэн. Энэ мэтчилэн сэтгэл нь шаналах тохиолдол их байна” гэжээ. Ийнхүү кампанит ажил эхэлсэн бөгөөд эхний бичлэг нь “Салалт үнэхээр хэцүү” гэсэн утгыг агуулсан байна. Энэ бичлэгт өсвөр үейинхэн салалтын дараах хэцүү үеийг хуваалцаж, үүнийг даван туулах хэрэгтэйг уриалсан байна.
Эх сурвалж: CNN