Лхагва гарагт Калифорнийн хууль тогтоогч тус мужийн сенатад кастын систем шиг ялгаварлан гадуурхахыг хууль бус болгох хуулийн төслийг өргөн барилаа. Хэрэв энэ хууль батлагдвал дэлхийн хамгийн том технологийн компаниудын өлгий нутаг болох Калифорни муж нь кастаар ялгаварлан гадуурхахыг хориглосон АНУ-ын анхны муж болох болно. Уг хуулийн төслийг Ардчилсан намын хууль тогтоогч Айша Вахаб боловсруулж, танилцуулсан бөгөөд тэрээр Калифорнийн ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулиудад кастыг хүйс, арьсны өнгө, хөгжлийн бэрхшээлийн зэрэгцээ хамгаалалттай ангилалд оруулахыг санал болгожээ.
АНУ-ын Сиэтл хот орон нутгийн зөвлөлийн санал хураалтаар кастаар ялгаварлан гадуурхахыг хориглосон АНУ-ын анхны хот болсноос хойш нэг сарын дараа энэ үйл явдал болж байна. Энэ хуулийн төслийг санаачилсан Айша Вахаб нь Калифорни мужийн өмнөд Азийн иргэд ихээр оршин суудаг хойд хэсгийн дүүргийг төлөөлдөг аж. Афган гаралтай сенатын гишүүн өөрөө ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагүй ч өссөн орчин нь энэ төрлийн зүйлийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг өөрт нь ойлгуулсан гэжээ.
Эх сурвалж: BBC