УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.
Эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байна. Мах, гурилын үнэ өсчихлөө. Бид УИХ дээр татварыг нь чөлөөлчих юм бол чухамхүү сайхан амьдралтай болно гэсэн. Гэвч үр дүн алга. Нэг гараараа тэтгэврийг нь нэмээд, нөгөө гараараа дамжуулаад инфляцаар халаасыг нь хоосолж байна. Хүн амын 42 хувь нь ядуу бөгөөд ядууралд өртөхөд бэлэн байна. Энэ тоон дээрээ, ядуурлыг бууруулах асуудал дээрээ ажилламаар байна.
Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт буурч байна. Эмэгтэйчүүд бүгдээрээ ядуучуудын эгнээнд шилжих нь. Манай улс ерөөсөө хүнийхээ хөгжилд мөнгө зарахгүй юм. Сүүлийн хэдэн жилд ганц шинэ эмнэлэг барьсан уу? Бариагүй. Зүрх судасны төв бариад өгье гээд гадныхан хэлсэн. Гэтэл үүнийгээ ч барьж чадахгүй байна. Үнэт зүйлийнхээ эрэмбийг энэ Засгийн газар маш буруу тогтоож байна. Авлигач хулгайчид нь улсын мөнгийг идээд л суугаад байвал хөгжил ирэхгүй. Айлын жорлон өөрчилж өгнө гээд явж байна. Энэ нэг заваан мөнгө угаалтаа зогсоомоор байна” гэлээ.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.