УИХ-ын чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ.
“…Эмч нар зодуулж байна. Ард түмний бухимдал туйлдаа хүрчихсэн байна. Ноолуурын үнийг 180 мянгаас эхлүүл. Тэгэхгүй бол эрх баригчид ард түмэнтэйгээ очиж уулзах нүүргүй болно шүү. Малын бүх түүхий эдийн үнийг МАН унагаачихсан. Банкны зээлээ төлөх ганц юм нь ноолуур болчихоод байна. Ерөнхий сайд хаана байгаа юм бэ? Ерөнхий сайд нь байхгүй юм бол Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэлэлцээд яадаг юм” гэлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2013 онд Засгийн газар тогтоол гаргаж, малын түүхий эдийг хилээр гаргахыг хориглосон. Сайдаар нь Х.Баттулга ажиллаж байсан. Үүнээс болж малын түүхий эдийн ханш 9 дахин унасан. Монголын бүх өрхийн орлого унасан. Саяхан Засгийн газар хэлэлцээд арьс ширийг хилээр гаргах шийдвэр гаргалаа. Цар тахал гарч, нийтээрээ хэцүү байдалд орчихсон байсан нь саяхан шүү дээ. Үүнийг мэдсээр байж улстөржмөөргүй байна” гэлээ.
Чуулганы хуралдааныг ШУУД хүлээн авч үзнэ үү.