ОХУ-ын ээлжит агаарын цохилтын улмаас Киевийн бүс нутагт 8 хүн, Запорожье хотод 1 хүн амь эрсэдлээ. Үүний дараа тус улсын ерөнхийлөгч В.Зеленский “Түрэмгийлэгчдийн халдлага бүрийн өөдөөс бид зохих хариуг нь өгөх болно. Энэ хариу нь цэрэг армийн, улс төрийн, хууль эрх зүйн шинжтэй байх болно” гэжээ.
Халдлагын тухайд, нийслэл Киевээс өмнө зүгт 64 км зайд орших Ржищив хотод мөн болсн ба ОХУ-ын арми өглөө эрт нисгэгчгүй онгоцоор хэд хэдэн удаа халдлага үйлдэж, үүний уршгаар хоёр дотуур байр, нэг коллеж өртөж, долоон хүн шархадсан байна. Ослын газраас нэг хүнийг аварч чадсан ч дөрвөн хүн нуранги дор дарагдсан гэж аврах багийнхан таамаглаж байгаа юм.
Лхагва гарагийн шөнө эхэлсэн аврах ажиллагаа үргэжлилсээр байгаа гэнэ. Бүс нутгийн цагдаагийн албаны даргын хэлснээр “ихэнх хүн хоргодох байранд байсан тул аврагдсан" гэсэн байна. Үүнээс хэдхэн цагийн дараа зүүн өмнөд хэсгийн Запорожье хот руу пуужингийн цохилт өгсөн ба хоёр орон сууцны барилга өртөж, нэг хүн нас барж, 33 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж албаныхан мэдээлсэн.
В.Зеленский Запорожьед хийсэн халдлагыг “харгислал” гэж тодорхойлсныг хэвлэлүүд эш татаж байна. Лхагва гаригт болсон эдгээр халдлагууд ОХУ энх тайвныг хүсэхгүй байгааг харуулж байна гэж тэр хэлсэн юм. Инйхүү шөнөдөө Украины хойд хэсэг болон нийслэл хот даяар дуут дохио дуугарч хоносон байна. Цэргийнхэн Иранд үйлдвэрлэсэн 21 “Shahed” нисгэгчгүй онгоцны 16-г нь устгасан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: AL JAZEERA