Италийн өрсөлдөөнийг хянадаг байгууллага Хятадын эзэмшилд байдаг Тик Ток аппликэйшнийг аюултай гэж үзэн шалгалт хийхээр боллоо.
Италийн энэ шийдвэр нь Европ болон АНУ-д уг аппликейшнд чиглэсэн хориг, хязгаарлалтуудын хамгийн сүүлийнх нь болж байна. Түүнчлэн Их Британи, Бельги, АНУ зэрэг бусад орны жишгээр Голландын засгийн газар төрийн албаны ажилтнууддаа уг аппликэйшнийг ажлын утсандаа суулгахгүй байхыг зөвлөсөнтэй холбоотойгоор Итали мөн арга хэмжээ авахаар болж байгаа юм.
Италийн зүгээс “Тик Ток”-ийг амиа хорлох, өөрийгөө гэмтээх, буруу хооллолттой холбоотой контентуудыг олон нийтийн хэрэгслээр хориглохгүй, цацахыг зөвшөөрч байгаа гэж буруутгасан байна. Түүнчлэн саяхан "Франц сорви" гэж нэрлэсэн нэгэн шинэ бичлэгний хэв маяг Тик Ток-д эрчийг авсан.Үүний дагуу Тик Ток дээр бичлэг хийдэг залуус нүүрээ улайж, ором гартал нь чимхдэг юм байна.
Эх сурвалж: DW