Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхлэх шийдвэр гарсан талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ. Тэрбээр "Зээл олгох шийдвэр гарлаа.Та маргаашаас Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банкуудад хандаж хамрагдах хүсэлтээ өгөх боломжтой.
Орон нутагт хэрэгжих орон сууцны ИПОТЕКИЙН 3%-ийн зээл хүсэгчид:
Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны А-295 дугаар тушаалаар баталсан
“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын нөхцөл
Арилжааны банкнаас тавигдах шаардлагын загварыг нэмэлтээр орууллаа.
Зээл эхлэх хугацааг удахгүй мэдээлэх тул та бүхэн бэлтгэлээ хангаж, хүлээцтэй хандана уу" гэсэн юм.