Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн ДАШТ Энэтхэг улсад үргэлжилж байна.65 орны 300 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас найман боксчин хүч сорьж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Азийн АШТ хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Лутсайханы Алтанцэцэг Узбекистаны Фарзона Фозиловаг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангалаа. 28 настай тэрбээр ийнхүү дэлхийн медальтан боллоо. Л.Алтанцэцэг медалийн өнгөө хувиргах тулаанд Мароккогийн Ясмин Моуттаки, Болгарын Юлианова Асенова нарын ялсантай маргааш тоглоно.
Л.Алтанцэцэг ийнхүү Монголын эмэгтэй боксчдоос ДАШТ-ээс медаль хүртсэн хоёр дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө Гавьяат тамирчин М.Нандинцэцэг 2018 онд ДАШТ-ээс медаль авч, анхдагч болж байв.