Ээжийнхээ хамтран амьдрагчид харгисаар зодуулж хүнд бэртэл авсан гурван настай хүүгийн ар гэрийнхэн өнөөдөр /2023.03.22/ хэвлэлийнхэнд хандлаа. Хүү гурав хоногийн өмнө ухаан орсон учир Турк улсад эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэлжээ. Хүүг Турк улсад эмчлүүлэхэд ойролцоогоор 120-150 сая төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Энэ талаар хүүгийн ар гэрийнхэн “Монголын ард түмэн минь хугацаа алдахаас өмнө дүүд минь туслаач. Үрийг минь эрүүл болгоод өгөөч. Гурав, дөрвөн хоногийн өмнө аппаратнаасаа саллаа. Гадагшаа явуулж эмчлүүлэх боломжтой хугацаа нь өнөө маргаашгүй туллаа. Бид Туркийн олон эмнэлэгт хандсан. Гадаадын эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд эмнэлэг тодорхой хувийн урьдчилгаа хүсдэг. Түүнийг нь бүрдүүлчих юм сан гэж хичээж байна. Очоод дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.
Мөн хүүгийн аав “Манай хүү 6-нд зодуулсан байдаг. Харин би энэ тухай 8-ны өдөр мэдсэн. Намайг ирээд ороод харахад баруун гар нь хугарчихсан, шанаа нь хөхөрчихсөн маш хүнд нөхцөлтэй байсан. Манай хүүгийн ээж нь чамаас саллаа, өөр хүнтэй нийлж амьдралаа бодно гэдэг байсан. Хүний амьдралд саад болоод яах вэ гээд оролцдоггүй байсан. Хүүхэдтэйгээ утсаар яриад явдаг байлаа. Хэрэгтнийг би огт танихгүй” гэлээ.
Хандивын данс: 5434121006 /Хаан банк/ Данс эзэмшигч аав М.Цогтбаатар
Утас: 94524008
Ах М.Бямбацогт Утас: 97112229
МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.