НҮБ-ийн Ерөнхий Ассамбелейгаас 2011 оны 12-р сард, жил бүрийн гуравдугаар сарын энэ өдрийг “Дэлхийн дауны хам шинж өвчний эсрэг тэмцэх өдөр” болгон тунхагласан байдаг. Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулдаг өдөр юм.
Дэлхий дээр 700-800 хүүхэд тутмын нэг нь дауны синдромтой төрдөг гэх судалгаа бий.
Дауны синдром (Down Syndrome) буюу Дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг. Оюун ухааны хувьд 8-9 настай хүүхэдтэй адил байдаг.
Д.Мөнхзул