“Браво 2” циркийн тоглолтоор шинэ, сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулах гэж байгаа талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээллээ.
"Браво" цирк төвийн продюсер, найруулагч Д.Зоригт “2020 оны 10 сард 50 мянга гаруй үзэгчтэй , гадаадын арав гаруй орны циркчид ирж "Браво 1” анхны тоглолтоо бөхийн өргөөнд хийсэн. Циркийн урлаг хүндхэн байгаа энэ үед 82 жил болсон циркийн урлагийг тасалдуулахгүйн тулд энэхүү тоглолтыг зохион байгуулахаар бид хичээж байна.
Гуравдугаар сарын 24-ны өдрийн 20 цагаас тоглолтын нээлт эхэлнэ. Тоглолтод 10 гаруй орны уран бүтээлч, жүжигчид оролцож байгаа. Циркийн хаан үзүүлбэр гэж яригддаг агаарын нисэх үзүүлбэр 13 жил тоглогдоогүй. Энэ номерын жүжигчид ирсэн аппарат хэрэгслээ бэлдэж байна. Дэлхийн циркийн хандлага өнөө үед ямар түвшинд хүрч, ямар үзүүлбэр дэлхий нийтэд таашаагдаж байгааг монголын ард түмэн хүүхэд багачууддаа хүргэх зорилго тавьсан. Эхний тоглолтоо уламжлалт маягаар хийсэн бол энэ удаагийнхаа тоглолтыг энтертайнмент маягаар хийнэ” гэлээ.
Р.Цэцэгбаяр
Дэлгэрэнгүй бичлэгийг дээрээс үзнэ үү.