Өнөөдөр Японы ерөнхий сайд Фүмио Кишида Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзахаар Киевт гэнэтийн айлчлал хийснийг Японы гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Энэ айлчлал нь нууц байсан ба түүнийг газардахаас өмнө л ийнхүү олон нийтэд мэдэгдсэн байна. Японы өндөр албан тушаалтан урьдчилан мэдэгдэлгүйгээр гадаад айлчлал хийх нь ховор үзэгдэл гэдгийг хэвлэлүүд мөн тодотгож байгаа юм.
Тэдний яриа голлон Украиныг сэргээн босгох асуудал дээр төвлөрнө гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь “Долоогийн бүлэг”-ийн уулзалт энэ тавдугаар сард Хирошимад зохион байгуулагдана. Тиймээс энэ үйл ажиллагаанаас өмнө Японы ерөнхий сайд дайнд нэрвэгдсэн газар өөрийн биеэр очиж, нөхцөл байдлыг ажигдаж байна гэж хэвлэлүүд таамаглалаа.
Эх сурвалж: KYODO NEWS