Нийт нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдан, халтиргаа гулгаа үүсч байна. Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Төвийн аймгуудын нутгаар, оройдоо Хэнтий аймаг, Шөнөдөө Дорнод аймгийн нутгаар ихээхэн хэмжээний нойтон цас орох төлөвтэй байгаа тул шаардлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Цасан шуурга ширүүсэж, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Улаанбаатар талаасаа мөн Дархан талаасаа гарах тээвэрлэлтийг 15:00 хүртэл хойшлуулсан байна.
Эх сурвалж: Авто тээврийн Үндэсний төв
Р.ЦЭЦЭГБАЯР