Засгийн газар тогтоолын төсөл боловсруулж, зуны цагийн хуваарь шилжих эсэх асуудлаар иргэдээс санал авч эхлээд байна. Ингэснээр цагийг нэг цагаар урагшлуулна гэсэн үг. Тэрээр "Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт эдийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан цагийн хуваарийг өөрчлөх нь зөв гэдэг үүднээс үүднээс санал авч байгаа" гэв.
Манай улс 2017 оноос зуны цагийн хуваарьт шилжих шийдвэрээ цуцалсан. Цаг урагшлуулснаар иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг гэсэн үндэслэлээр цуцлах шийдвэр гаргаж байжээ.
Зуны цагийн хуваарь шилжих Засгийн газрын тогтоолыг баталбал гуравдугаар сарын 25-ны шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн бямба гараг хүртэл цагийг нэг цагаар урагшлуулж мөрдөх юм.
Ийнхүү нэг талдаа байгалийн гэрэл ашиглаж эдийн засгийн хэмнэлт хийх асуудлыг ярьж байгаа бол нөгөө талдаа цаг өөрчилж эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулж болохгүй гэх шүүмжлэлийг олон нийт хөндөж байна.
Д.Мөнхзул