Ардчилсан намын байнгын хорооны гишүүн Ж.Энхбат "Шүгэл ажиллагаа"-ны хүрээнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ хүрээнд бид Монгол улсын иргэн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой. Өнөөдөр ардчилсан нам хүний эрхийг дээдэлдэг, хувийн хэвшлийг хамгаалдаг, шударга ёсны дуу хоолой болдог намын хувьд хууль яагаад хүн бүрт тэгш үйлчлэхгүй байгаа асуудал дээр долоо хоног тутамд шүгэл үлээж, нийгмийн сайн сайхны төлөө энэхүү ээлжит хэвлэлийн бага хурлыг хийж байна. Өнөөдөр авлигатай тэмцэх газарт төрийн өмчийн гурван байгууллагыг хяналтын тухай хуулиа ноцтой зөрчиж байна, тухайн хуулиа биелүүлэхгүй байна, шилэн дансны хуулиа мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байгаа.
Засгийн газрын 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 57 дугаар хурлын тэмдэглэлд 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд улсын их хурлаар батлагдсан хяналтын тухай хуулийг нийслэл, аймаг, дүүрэг, яамууд яагаад хэрэгжүүлэхгүй, мөрдөхгүй байгаа юм.
Энэ хуулийн ноцтой заалт бий. 21-р зүйлд "Төсвийн захирагч нь 3.1.3-3.1.4т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаал, үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хяналтын горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажилаас халах үндэслэл болно" гэх заалтын дагуу бид АТГ-д гомдол гаргаж байна. 7 хоног болгон шүгэл ажиллагаа-ны хүрээнд мэдээлэл хийж тэмцэнэ.
Ардын хүүхэд Даваагийн Мөнх-Эрдэнэд нэг цагийн дотор хууль үйлчилдэг. Ардын засгийн дарга нарт хууль үйлчилдэггүй хоёр нүүртэй хууль байж болохгүй. Энэ үүднээс авлигын эсрэг тухай хууль, мэдээллийн ил тод байдлын тухай хууль, хяналтын тухай хуулийг ноцтой зөрчсөн гурван байгууллагыг онцолж нэрлэе. Нэгдүгээрт "Цемент шохой" төрийн өмчит хувьцаат үйлдвэрийн газар, өнөөдрийг хүртэл шилэн данс хяналтын тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хоёрдугаарт "Багануур ХХК" шилэн дансны хөтлөлт байхгүй, хяналтын тухай хуулийг зөрчсөн.
Гуравдугаарт "Монгол шуудан" ХК шилэн дасны хөтлөлт хийгээгүй, хяналтын тухай хуулийг зөрчсөн тул уг гурван байгууллагын удирдлагыг Монгол улсын ерөнхий сайд хяналтын тухай хуулийн 22.8-д заасны дагуу "Төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулах, 22.12-д заасан "Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй, мөн гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлж байна" гэж үзэж дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг эрүүгийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдол гаргаж байгаа юм” гэлээ.
Д.Мөнхзул
Бичлэгийг дээрээс үзнэ үү.