Боомтуудын үйл ажиллагаа хэвийн явж байгаа талаар өнөөдөр албаныхан мэдээллээ.
“…Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг шинэчилж байна. Энэ ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боршоо , Бичигт, Алтанбулаг боомтуудыг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт, Монгол улсын Засгийн газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-үүд, Гашуунсухайт боомтуудыг шинэчлэн бүтээн байгуулах ажлыг хийж, олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөж шинэчилсэн.
Замын-үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн, зорчигч тээврийн ажил дуусаж саяхан хүлээн авсан. Ачаа тээврийн терминалын бүтээн байгуулалтыг энэ оны долдугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Боршоо боомтоор ОХУ-аас маш их жуулчид орж ирдэг, голлох том боомт. Шинэчилснээр зорчигч тээврийн хүчин чадал долоо дахин нэмэгдэх боломжтой болно. Хилийн Алтанбулаг боомтын ажил 2019 онд эхэлсэн. Цар тахлын улмаар нэлээн хойшлогдсон ч одоогоор 65,5 хувьтай явж байгаа. 1,7 км урттай, 4 эгнээ зам баригдана. 30 мянган метр квадрат боомтын зогсоол шинэчлэгдэнэ. Орчин үеийн өндөр хүчин чадлын тоног төхөөрөмжүүд, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд ашиглалтад орно” гэлээ.
Р.ЦЭЦЭГБАЯР
Бичлэгийг дээрээс үзнэ үү.