Энэтхэгт бараг бүх эмэгтэй хүн хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газар хүчирхийлэлд өртөх, эсвэл хэн нэгний дарамтад орсон байдгийг BBC агентлаг онцоллоо. Хүчирхийлэгч рүү гээ хариу цохилт өгөхийн тулд эмэгтэйчүүд өөрт байгаа бүхнээ ашигладаг байсан байна. Жишээлбэл, коллежийн оюутнууд шүхэр хүртэл ашигладаг байжээ.
Түүнчлэн, өөрсдийгөө хамгаалах зорилгоор хумсаа урт ургуулдаг байсан тохиолдол саяхан. Харин эмэгтэйчүүд сүүлийн үед ихээр хэрэглэж, нийтлэг болсон үзэгдэл бол цоолтуур зүү авч явах болсон явдал юм. 1849 онд зохион бүтээгдсэнээс нь хойш цоолтуур зүүг дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүд хувцсаа янзлах зэрэг ахуйн хэрэглээндээ ашигласаар ирсэн. Харин Энэтхэгт үүнийг арай өөрөөр ашиглаж эхэлсэн нь энэ аж.
Тухайлбал, хэдхэн сарын өмнө Энэтхэгт эмэгтэйчүүд цүнхэндээ уг зүүг авч явдаг, хөл хөдөлгөөн ихтэй газар хүчирхийлэгчидтэй тэмцэхэд хамгийн тохиромжтой зэвсэг болдог талаар Твиттер дээр бичиж эхэлжээ. Энэтхэгт хүчирхийлэх гэмт хэрэг энэ мэтчилэн олон нийтийн газар болох нь түгээмэл байдаг байна. Олон нийтийн газар болсон энэ төрлийн гэмт хэргийн тоогоороо олон улсын хэд хэдэн судалгааны тэргүүнд бичигдэж байгаа ч засгийн газраас нь дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа юм. Мөн хэрэг үйлдэгдсэн бодит тооны талаар мэдээлэл хомс байдаг байна.
Эх сурвалж: BBC