БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ямар ч үед цөмийн зэвсэг халдлага хийхэд бэлэн байхыг уриалж, АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтийг аюултай гэж шүүмжиллээ. Энэ мэдэгдэл БНАСАУ “дайны бэлэн байдал”-д зориулсан сургуулилтаа хийсний дараахан болсон юм.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон сургуулилтаар тэдний туршилтад зориулсан цөмийн цэнэгт хошуугаар тоноглогдсон баллистик пуужин 800 км нисч, 800 м өндөрт байг оносон гэж төрийн мэдлийн KCNA агентлаг мэдэгдсэн.
Туршилтыг ажигласан Ким Жон Ун “Энэ сургуулилт нь цэргийн жинхэнэ дайны чадварыг сайжруулж, ийм сургуулилтаар дамжуулан нэн даруй бөгөөд асар их цөмийн сөрөг довтолгоонд бэлэн байдлыг хангах зорилгоор хийгдэж байгаа” гэдгийг цохон тэмдэглэжээ. Тодруулбал, “Дайснууд БНАСАУ-ын эсрэг түрэмгийлэх нүүдэлдээ улам бүр бэлдэж байгаа өнөөгийн нөхцөл байдал нь БНАСАУ-аас цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа маш хурдтайгаар нэмэгдүүлэхийг яаралтай шаардаж байна" гэж түүний хэлснийг KCNA эш татжээ.
Эх сурвалж: DW, FRANCE 24