Танилц: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал шүүмжлэл дагуулсан сэдэв болж байна. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг мэдээлэл өгөх үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийн тоог нэмэгдүүлэх үндэслэлийг тайлбарлалаа. Тэрбээр "Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр парламентын чадавх өснө. Манай улсад нэг гишүүн нийт сонгогчийнхоо 1,3-1,4 хувийг төлөөлж байна. Энэ үзүүлэлт 1 байх ёстой. Өнөөдөр гишүүдийн тоог хоёр дахин нэмж 152 болгох хувилбарыг ярьж байна. Ингэж нэмэгдвэл гишүүдийн жилийн зардалд 20 тэрбум төгрөг болно. 76 гишүүн жилд 10 тэрбум төгрөгийн зардал гаргадаг" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.