Дуучин Тэйлор Свифт хамгийн сүүлд таван жилийн өмнө тоглолтоо хийж байжээ. Гэхдээ энэ хугацаанд тэрээр дөрвөн ч цомог гаргаж амжсан бөгөөд “Folklore” нэртэй цомог нь Грэммийн шагнал хүртэж байв.
Алдарт дуучин энэ удаад шүтэн бишрэгчдээ удаан хүлээлгэсэн тоглолтоо Аризона мужаас эхлүүлж байна. Энэ тоглолтоороо 44 дуугаа хүргэх юм байна. Ингэхдээ өөрийнхөө карьерын бүх цаг үеийг илтгэх уран бүтээлүүдээ толилуулж байгаа талаар хэвлэлүүд онцолж байгаа юм.
Тодруулбал, түүний эхлэл болсон каунтри төрлийн дуунуудаасаа авхуулаад бүх цомгийнхоо өнгө аясыг шингээсэн уран бүтээлүүдээ толилуулж байгаа аж. Тэрээр тоглолтоо хийх талаараа зарласнаас хойш цахим тасалбар худалдаалдаг ticketmaster-ийн систем нь гацахад хүртэл хүргэж байсан удаатай. Түүнчлэн энэ тоглолт нэг өдрийн дотор 2.4 сая тасалбар зарж чадсанаараа “рекорд” тогтоосон байна.
Эх сурвалж: BBC