2021 онд Хятадын Коммунист Залуучуудын Холбооноос 18-26 насны 3000 гаруй хүний дунд явуулсан судалгаагаар хотод амьдардаг залуу эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь гэрлэхээр төлөвлөөгүй байгаа бол эрэгтэйчүүдийн хувьд энэ тоо 25 хүрэхгүй хувьд байна.
Энэ нь хүүхэд өсгөхөд зориулагддаг зардалтай холбоотой байж болох ч Хятадын “нэг хүүхэд” бодлого мөн хамгийн ихээр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм. Тухайлбал, Висконсин-Мэдисоны их сургуулийн эрдэмтэн, “Нэг хүүхэд” бодлогыг шүүмжлэгч И Фусиан "Ганц хүүхэдтэй эсвэл хүүхэдгүй байх нь Хятадад нийгмийн хэвшил болсон" гэж хэлжээ.
Тэрээр "Эдийн засаг, нийгмийн орчин, боловсрол болон бусад бараг бүх зүйл нэг хүүхдийн бодлоготой холбоотой" гэж BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Хятадын хүн ам буурч байгаа учраас эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээс зайлсхийж байгаа нь аюултай хандлага болж байгаа юм. Тус улсын төрөлт сүүлийн жилүүдэд багасч байсан ч өнгөрсөн онд хүн ам нь сүүлийн 60 жилд анх удаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн ажиллах хүч хэдийн цөөрч, хөгширч буй хүн ам нь төрийн халамжийн үйлчилгээнд дарамт болж эхэлсэн дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд энэ нь муу мэдээ болж байна.Хятадын хөдөлмөрийн насны хүн ам буюу 16-59 насныхан одоогоор 875 сая гаруй байна. Тэд тус улсын нийт хүн амын 60 гаруй хувийг эзэлдэг. Харин 2021 онд засгийн газраас гаргасан албан ёсны тооцооллоор ирэх таван жилийн хугацаанд энэ тоо дахин 35 саяар буурах төлөвтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC