Их Британийн хааны гэр бүлийн талаар өгүүлэх “The Crown” цуврал олон нийтэд хааны гэр бүлийн хөшигний цаадах амьдралыг мэдэхэд багахан ч болов нөлөөлсөн гэхэд буруудахгүй. Энэ цувралд хатан хаан хоёрдугаар Элизабетын залуу наснаас эхлүүлээд түүний гэр бүл, үр хүүхэд, хаант засаглалын бүхий л ил, далд үйл явдлуудыг дэлгэрэнгүй харуулж буйгаараа олны анхаарлыг татаж ирсэн. Тэгвэл тус цувралын шинэ бүлэгт хунтайж Уилльям болон түүий эхнэр Кэйт Миддлтон нарын хайрын түүхийг харуулах юм байна. Зургаа дугаар бүлгийн зураг авалт одоо хийгдэж байгаа бөгөөд ийнхүү хааны гэр бүлийн шинэ үеийн буюу ирээдүйн хаан, хатны талаар өгүүлнэ гэдгээрээ хүлээлт үүсгээд байгаа юм. Хосууд анх 2001 онд St.Andrews-ийн их сургуульд сурч байхдаа танилцаж байсан аж. Тэднийг хааны гэр бүлийн хамгийн үлгэр жишээ хосууд гэдэг ба ард түмэндээ ихээхэн хүндлэгдсэн байдаг талаар хэвлэлүүд онцолж байна.
SOURCE: VARIETY