Хар тэнгисээр дамжин Украинаас хэдэн сая тонн үр тариа экспортлох гэрээний хугацаа талуудын байлдааны нөхцөл байдлыг үр харгалзан сунгагдлаа. Гэхдээ Украины талаас 120 хоног, Оросын талаас 60 хоног шаардаж байгаа тул хэр хугацаанд сунгагдсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөөлрүүлэхгүй бол хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ ОХУ анхаарууллаа. НҮБ болон Турк улс дэлхийн хүнсний хямралаас урьтаж, өнгөрсөн долдугаар сард уг экспортын гэрээг байгуулахад тусалсан.
Украйн бол үр тарианы үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орны нэг боловч өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын арми эзлэн түрэмгийлсний дараа хар тэнгис рүү нэвтрэх боломжгүй болсон билээ.
Украины үр тарианаас Йемен зэрэг хүнсний аюулгүй байдал нь ноцтой хэмжээнд очсон хэд хэдэн Африкийн орнууд хамааралтай байдаг.
SOURCE: BBC