АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп өөрийгөө ирэх Мягмар гарагт баривчлагдаж магадгүй гээд дэмжигчдээ жагсаал зохион байгуулахыг уриалжээ. Гэхдээ хууль хүчний байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Харин прокурорууд түүнтэй холбоотой хэргийг судалж байгаа бөгөөд ирэх долоо хоногт баривчилж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлсэн аж.
Хэрэв түүнийг яллагдагчаар татвал энэ нь АНУ-ын экс ерөнхийлөгчийн эсрэг үүсгэсэн анхны эрүүгийн хэрэг болох юм. Хэргийн тухайд, 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Д.Трампын өмнөөс түүний өмгөөлөгч насанд хүрэгчдийн кино од Сторми Даниэлст харилцааг нь нуухын тулд мөнгө өгсөн тухай юм. Өдгөө 76 настай түүнийг хэд хэдэн хэрэгт буруутгаж байгаа ч тэрээр алинд ч буруугаа хүлээгээгүй байна. Үүгээр зогсохгүй, Д.Трамп яллагдагчаар татагдсан ч 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших кампанит ажлаа үргэлжлүүлнэ гэжээ.
SOURCE: BBC
https://www.bbc.com/news/world-us-canada-65000325