БНСУ, Япон хоёрын дээд хэмжээний уулзалт нь АНУ-тай бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар нягт хамтран ажиллах, бүс нутагт цэргийн сургуулилт эрчимжүүлэх зорилготой байсан тул “дайснуудад айдас төрүүлэхийн тулд” тив алгасах баллистик пуужин харвасан гэж Баасан гарагт Хойд Солонгос мэдэгдлээ.
Ингэснээр тэд долоо хоногт дөрвөн удаа пуужингийн туршилт хийсэн болж байгаа юм. Эсрэгээрээ, Хойд Солонгосын цөмийн аюулын эсрэг зорилготой болсон АНУ-ын Ази дахь холбоотнуудын 12 жилийн дараах уулзалт болохоос өмнөхөн буюу пүрэв гарагийн өглөө тэд пуужинг хөөргөсөн байна.
Ийнхүү Хойд Солонгос АНУ, БНСУ-ын хамтарсан сүүлийн жилүүдэд үзэгдээгүй цэргийн сургуулилт болж байгаад хариу арга хэмжээ авснаа илэрхийллээ. Харин Ж.Байдены засаг захиргаа Хойд Солонгосын цөмийн аюул болон Хятадын нөлөө нэмэгдэж буйг сөрөхийн тулд Ази дахь холбоотны сүлжээгээ бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа гэж шинжээчид үзэж байна. Тиймээс ч сүүлийн жилүүдэд түүхэн асуудлаас болж муудсан БНСУ, Японы харилцаа эрчимтэй сайжирч эхэлж байгаа юм.
SOURCE: AP NEWS