БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин ирэх долоо хоногт Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлэлцээ хийнэ гэж албаныхан мэдэгдлээ.
Кремлийн зүгээс "иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааны" талаар ярилцана гэж мөн мэдэгдсэн байна. ОХУ-ын холбоотон болох БНХАУ Украйны дайныг зогсоох саналыг дэвшүүлж, үүнд нь барууныхан таатай хандаж байгаа энэ цаг үед уг айлчлал болж байгаагаараа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Гэхдээ барууны орнууд Москваг зэвсгээр хангахгүй байхыг Бээжинд анхааруулаад байгаа юм.
Энэ айлчлал нь ОХУ Украинд эзлэн түрэмгийлэл эхлүүлснээс хойш Ши Жиньпиний тус улсад хийж буй анхны айлчлал болж байна. Тэрээр даваа гарагт В.Путинтэй үдийн зоог барьж, мягмар гарагт хэлэлцээ хийх хуваарьтай байгаа гэнэ.ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Хятад улс Украины дайны талаар "объектив, шударга байр сууриа" баримталж, "энх тайвныг тогтоох яриа хэлэлцээг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэнэ" гэжээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятад улс Украины бүрэн эрхт байдлыг сэргээхэд жинхэнэ үүрэг гүйцэтгэж байгааг сайшаах болно гэсэн байна.
SOURCE: BBC