Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг дахин нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Түүнийг энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйлээр буруутгаж, баривчилсан юм.
Тодруулбал, Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх үндэслэлээр шүүж байгаа. Энэ хэсэгт хамаарах шийтгэл нь 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.
Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.