Дуучин Аврил Лавин Канадын “Juno” хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр тайзан дээр дараагийн үзүүлбэрийг танилцуулж байтал цээж нүцгэн байгаль орчны активист гарч иржээ. Түүний нуруун дээр "ногоон бүсээ аваръя" гэж бичсэн байжээ.
Харин дуучин бүсгүй активист эмэгтэйтэй нүүр тулахаасаа өмнө яриагаа дуусгахыг оролдсон байна. Харин өнөөх эмэгтэй хөхөө цохиж, эсэргүүцлийн ширүүн хэлбэрт шилжсэн тул хамгаалалтын ажилтнууд түүнийг яаралтай буулгажээ. Аврил Лавин энэ явдлыг эвтэйхэн зохицуулж, дараа нь үгээ дуусгахдаа бяцхан наргиа хийж амжсан байна. Тухайлбал, тус шагнал гардуулах ёслолын хөтлөгч, Shang-Chi киноны жүжигчин Симу Лю дуучин бүсгүйн талаар "Тэр цээж нүцгэн эмэгтэйн асуудлыг үнэхээр гайхалтай зохицуулж чадлаа" гэж хэлсэн байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Онтарио мужийн удирдлагууд 2025 он гэхэд 50,000 шинэ байшин барихаар төлөвлөж буй ногоон бүс нутгийн 7,400 акр хамгаалалттай газрыг устгаж, орон сууцжуулах шинэ журам гаргасан юм байна. Байгаль орчны активистүүдийн шүүмжлэлд өртсөн энэ алхмыг тус мужийн холбогдох албан тушаалтнууд шалгаж байгаа аж.
Харин энэ мэтчилэн алдартай хүмүүс рүү халдах, нэртэй уран зургийг бусниулж эсэргүүцлээ илэрхийлдэг байгаль орчны активистүүдийн үйлдэл хэтэрч байгааг хэвлэлүүд бичсээр байна.
SOURCE: BBC