Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бишрэлт" группийн хамаарал бүхий зээлүүдийн мэдээллийг нэгтгэн танилцуулсан.
Тэрбээр "Бишрэлт группийн Капитал банкны хамаарал бүхий этгээдүүд олон зээл дээр гарч ирээд байсан учраас нэгтгэж үзсэн. Капитал банкны хамаарал бүхий компаниуд Хөгжлийн Банкнаас шууд болон шууд бусаар дамжуулж ямар компаниудаар ямар зээл авсан гэдгийг танилцуулъя.
Шууд зээлээр:
- "Монгол Мах экспо" ХХК 31.8 тэрбум төгрөг,
- "Монгол эм импекс концерн" ХХК 7.2 тэрбум төгрөг авсан
Арилжааны банкуудаар дамжуулан авсан зээлээр:
- "Юнико" ХХК 7.2 тэрбум төгрөг,
- "Мөнххаан трейд" ХХК 5 тэрбум төгрөг,
- "Нью Даниста Рөү энд Констракшн" ХХК 3.7 тэрбум төгрөг,
- "Каракум" ХХК 2 тэрбум төгрөг,
- "Ялгуун Интернэшнл" ХХК 1.9 тэрбум төгрөг авсан байна.
Нийт 59 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкнаар дамжуулж авсан гэх дүгнэлт гарч ирж байна" хэмээн ярив.