
Улсын тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрх олгосон гэх БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг олон нийт шүүмжилж байна. үүнтэй холбоотой асуудлаар тэр тайлбар өглөө. Газар эзэмших зөвшөөрөл авсан иргэдийн нэрсийн жагсаалтад “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Болдын нэр байгаа нь олны анхаарлыг татаад байгаа билээ.
Тэрбээр, “Дуучин Д.Болдын хувьд долоон жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан юм билээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Түүнд би 2751 мкв газар бэлэглээгүй. Хүний үл хөдлөх хөрөнгө хуулиар баталгаажсан учраас энэ хууль, журмыг л барьж ажиллаж байгаа гэсэн үг.
Намайг сайд болсноос хойш 174 иргэний асуудал гарч ирсэн. Ингээд ажлын хэсэг байгуулагдаад "Зайсангийн иргэд" ТББ өөрсдөө оролцоод бид 74 иргэний асуудлыг шийдсэн. Эхлээд 13 иргэнд, үүний дараа 61 иргэнд газар олгосон. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр газар олголт зогссон. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэг ч газар олголт хийгдээгүй” гэв.