Бахмутын тулаан ширүүсэж, Орос, Украины аль аль талын цэргүүд ихээр хохирол амсаж байна. Тодруулбал, Украины ерөнхийлөгч В.Зеленский сүүлийн хэдэн өдрийн дотор Оросын тал 1000 гаруй хүнээ алдсан гэжээ.
Харин Оросын тал сүүлийн 24 цагийн дотор Украины 220 гаруй цэргийн албан хаагчийг устгаснаа мэдэгдсэн байна. Тиймээс Украины цэргийн дээд удирдагчид Бахмут дахь Оросын дайралтыг сөрөн зогсохоор шийдсэн гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Тэрээр цэргийн командлагч нартайгаа ярилцаж, Бахмутыг буюу зүүн хэсгийн бүс нутгаа эрчимтэйгээр хамгаалах болсон тухай тохиролцсон гэж хэлсэн юм. Тэрээр, "Ерөнхий штабынхан бүгд санал нэгтэй байна. Бид энэ бүс нутаг дахь хамгаалалтаа бэхжүүлж, түрэмгийлэгчийг сөрж зогсоно" гэж ээлжит бичлэгээрээ дамжуулан ард түмэндээ хэлжээ.
SOURCE: BBC, CNN, DW