ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Буриадын Улаан-Үүдэд айлчиллаа. Энэ уулзалтад В.Путинээс гадна Транс-Байгаль бүс нутгийн удирдлагууд, Буриад улсын тэргүүний үүргийг гүйцэтгэгч Алексей Циденов болон бусад удирдлагууд оролцжээ.
В.Путин Аликсей Циденовтой мөн тусдаа уулзана гэж эх сурвалжууд мэдээлж байна. Айлчиллын хүрээнд тэрээр Улаан-Үүд хотын нисэхийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үйлдвэрийн захирал түүнд нисдэг тэрэгнүүдийн шинэ загварыг танилцуулжээ. Энд нисэх онгоц үйлдвэрлэхээс гадна агаарын хөлгийн үйлчилгээ болон нисэх багийнхан, засвар үйлчилгээний ажилтнуудыг сургадаг байна.
Улаан-Үүдийн нисэхийн үйлдвэр нь ОХУ-ын тэргүүлэгч нисдэг тэрэг үйлдвэрлэгч юм.
Түүнчлэн айлчлалын үеэр В.Путин Буриадын талд хандаж, Украинд болж байгаа үйл явдал бол ОХУ-ын оршин тогтнолын асуудал гэжээ. Тэрээр Буриадад хамгийн сүүлд 2018 онд айлчилж байсан юм.
SOURCE: TASS