Дэлхийн банкнаас “Эмэгтэйчүүд, бизнес ба хууль” тайланг найм дахь жилдээ танилцууллаа. Энэ тайланд нийт 190 улсыг хамруулсан ба тухайн улсын хууль, эрх зүйн зохицуулалтууд эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжид хэр нөлөөлж байгааг харуулдаг.
Монгол Улс 2022 онд 90.6 оноо авсан байна. Харин тайланд хамрагдсан улс орнуудын дундаж оноо 77,1 байгаа юм. Монгол улс ийнхүү дэлхийн дунджаас 13,5 оноогоор илүү байгаад зогсохгүй, өнгөрсөн онд ахиц үзүүлж чадсан 18 улсын нэг болж чаджээ.
Энэхүү оноог бэлтгэхэд ажлын байр, цалин, гэрлэлт, тэтгэмж зэрэг нийт найман үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд гол зорилго нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог сайжруулах, учир дутагдалтай хуулиудад шинэчлэлт хийхийг дэмжихэд оршдог.
Харин Монгол улсын хувьд 2021 онд 85 оноо авч байсан бөгөөд 2022 онд мэдэгдэхүйц сайжирсан нь хуулийн шинэчлэлтүүдтэй холбоотой гэдгийг тайланг бэлтгэсэн судлаачид онцолсон байна.
Дээрх тайланг эндээс үзнэ үү: https://openknowledge.worldbank.org/server/api/core/bitstreams/105265e8-311a-4b39-a71b-e455a86dd0ba/content.