Их Британийн ерөнхий сайд Риши Сунак БНХАУ-ыг дэлхийн дэг журмыг өөрчилж байна хэмээгээд Их Британи энэ асуудлыг нухацтай авч үзэх ёстойг анхаарууллаа.
Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа “Дэлхий улам л тогтворгүй болж байна. Манай улсын аюулгүй байдалд заналхийлэх явдал ихэссэн. Тиймээс зэвсэгт хүчнийхээ санхүүжилтийг нэмэгдүүлж байна” гэжээ.
Тодруулбал, ирэх хоёр жилд Их Британийн батлан хамгаалахын зардал 5 тэрбум фунт стерлингээр өсөх юм. Үүнтэй холбогдуулан Риши Сунак АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез нартай Аукусын гэрээг эцэслэхээр АНУ-ыг зорьсон. Энэ нь Австралид цөмийн шумбагч онгоц нийлүүлэх АНУ, Их Британийн гэрээ юм. Нэг талаас үүнийг шинжээчид Хятадтай тэмцэх зорилготой шумбагч онгоц гэдэг. Энэ гэрээг анх 2021 онд Энэтхэг Номхон далайн бүс нутаг дахь Хятадын цэргийн хүчнийг эсэргүүцэх зорилгоор байгуулж байжээ.
SOURCE: BBC