Хятадын шинэ ерөнхий сайд Ли Чян албан тушаалдаа орсноос хойш анх удаа олон нийтэд хандан үг хэллээ. Тэрээр Хятадын эдийн засаг сайжирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Ли Чян өнгөрсөн долоо хоногт тогтоосон эдийн засаг таван хувьд хүрэхэд амаргүйг нээлттэй хэлсэн ч "эдийн засаг тогтворжиж, дахин сэргэж байна" гэж нэмж дурджээ. Учир нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын Ковидыг тэглэх бодлогын үр уршиг тус улсын эдийн засагт нөлөөлсөн хэвээр байгаа юм.
Түүнчлэн хүн амын тоо буурч, ажлын байр хомсдож байгаатай холбоотой бэрхшээлүүд тулгарч байгааг хэвлэлүүд онцолж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин эрх мэдлээ бэхжүүлж, технологийн компаниудаас эхлээд хувийн бизнесүүдийг дарангуйлснаар хөрөнгө оруулагчдын итгэл алдрахад хүргэсэн гэж шинжээчид үздэг. Тиймээс хэдийнэ үүсээд буй эдгээр түгшүүрийг арилгахын тулд ноён Ли Чян "Өнгөрсөн жилийн хугацаанд хувийн бизнесүүдэд чиглэсэн зарим нэг буруу санал гарч, энэ нь бизнес эрхлэгчдийг түгшээж байсан. Харин одоо хувийн бизнесийн орчин улам сайжирч, орон зайг нь илүү үүсгэх болно” гэж хэлжээ.
Тэрээр мөн "Хятад, АНУ хамтран ажиллах хэрэгтэй, хамтран ажиллах ёстой. Бид хамтарваас маш их зүйлд хүрч чадна. Бүслэл, дарангуйлал нь хэнд ч ашиггүй" гэж АНУ-ын эсрэг бус илүү эвлэрэх өнгө аястай хэлсэн байна.
SOURCE: BBC