АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Нүүрсний" гэх хэргийн шалгалтын явцад нэр бүхий 6-7 УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл үүсэж байгаа талаар хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн хэллээ.
Тэбрээр, "Өнөөдрийн байдлаар бид мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад мөн эрүү үүсгэж яллагдагчаар татсан. Тэрбээр 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй, УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан байгаа. Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж харж байна" гэв.