Өчигдөр нээлтээ хийсэн Оюу толгойн гүний уурхайн олборлолтын талаар гадны хэвлэлүүд онцолж эхэлжээ. Тодруулбал, Bloomberg агентлаг “Рио Тинто олон жил Монгол улсын засгийн газартай хэлэлцэж, маргаантай байсны эцэст дэлхийн том уурхайн нэгийг бий болгох олборлолтоо хийж эхэллээ” гэж мэдээлсэн байна. Оюутолгой гүний олборлолтоо эхлүүлснээр 1.3 км-ийн гүнээс хүдэр олборлоно гэж Рио Тинто-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолмын хэлсэн үгийг мөн онцолсон ба дэлхийд тэргүүлэх уурхай болно гэдэг нь гадны хэвлэлүүдийн анхаарлыг татаж байгаа юм.
Рио Тинто компанийн өсөлтийн тулгуур болсон гүний уурхайн энэхүү төсөлд 7 тэрбум доллар зарцуулж байгаа билээ. Ингэснээр Рио Тинто-д үүсэх давуу талыг “эрчим хүчний шилжилт хурдацтай явагдаж байгаа энэ үед асар их хэмжээгээр шаардлагатай байгаа металлын дэлхийн цөөхөн том хэмжээний шинэ эх үүсвэрүүдийн нэг болно. Рио Тинто 2030 онд оргил үедээ хүрч, Монгол дахь үйл ажиллагаа нь жилд хагас сая тонн зэс олборлож, дэлхийн дөрөв дэх том уурхай болох юм. Энэ нь ойролцоогоор 6 сая цахилгаан машин буюу 60 том салхин цахилгаан станцад хангалттай” гэж мэдээлж байна.
SOURCE: BLOOMBERG