Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Байр, орон сууцны гадаа байрлах хүүхдийн тоглоомын талбай өвөл, зунгүй тоос шороонд дарагдсан байдаг. Байрны СӨХ, хүүхэдтэй эцэг эхчүүд уг асуудалд анхаараагүйгээс үүдэн, хүүхдүүд ханиад томуу болон амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй байна. Иймд эцэг эхчүүд та бүхнийг ирээдүй болсон хүүхдийнхээ төлөө тоглодог талбайг нь цэвэрлэхийг уриалж байна.
Энэ асуудалтай холбогдуулан эцэг эхчүүд дараах асуудлыг ярилаа.
- Ер нь хаврын нөхцөлд хүүхдүүд гаднаас орж ирэхдээ тоос шороо, тортог, нүүрс болоод орж ирдэг л дээ. Байрны гадаах тоглоомын талбайг угааж цэвэрлэх хэрэгтэй. Саяхан багшийн дээдийн нүхэн гарцыг залуучууд нэгдээд угааж цэвэрлээд гоё болгосон байсан. Түүн шиг заавал СӨХ гэхгүй залуучууд иргэд нэгдмээр байгаа юм. Бүгд л үр хүүхэдтэй шүү дээ. Хүмүүс өөрсдөө санаачилга гаргаад эрүүл мэнд, үр хүүхдийнхээ төлөө зүрх сэтгэлтэй байх ёстой гэж бодож байна. Ийм л орчинд бидний үр хүүхэд өсөж бойжиж байгаад харамсаж байна.
Харин халтар тоглоомын талбай дээрээ баярлан тоглох бяцхан хүүхдүүд, ах эгч нартаа цэвэрхэн талбайд тоглохыг хүсдэгээ хэллээ.
- Гулсуур дээр гулгахаар хувцас тэр чигтээ тоос шороотой муухай болчихдог. Шороо болохоор нь нэг их цэвэрлэдэггүй, гөвчихдөг. Бид нарын хувьд тоглодог талбай маань цэвэрхэн байвал гоё гэж боддог. Болж өгвөл тоос шороогүй тоглоомын талбайд тогломоор байна. Миний тоглодог тоглоомын талбайг цэвэрхэн болгоод өгөөч.
- “Тоглоомын талбайд тоглоход хөл гар бохир, тоос шороо ихтэй болчихдог. Биднээс жаахан хүүхдүүд тоглоод гэртээ шороо тортог болсон хувцас, бохир гартай орсноор элдвийн өвчин тусах тохиолдол аль ч улиралд цөөнгүй байна. Энэ асуудалд дан ганц хүүхэдтэй эцэг эхчүүд биш нийтээрээ анхаарах хэрэгтэй. Иймээс хүүхдээ эрүүл аюулгүй цэвэр орчинд тоглуулахын тулд тоглоомын талбайгаа цэвэрлэхийг уриалж байна” гэлээ.
Д.Мөнхзул