"Олон улсын хэрэглэгчийн өдөр"-ийг холбогдуулан "Ухаалаг хэрэглэгч-Цэвэр эрчим хүч" гэсэн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах зорилготой юм.
Барилгын салбар хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг бөгөөд барилгын улирал эхэлж байгаатай холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж анх удаа хэрэглэгчийн өдрийг тэмдэглэх юм. Өнөөдөр эрчим хүчний хомсдол бидний тулгамдсан асуудал болсон. Иймээс амины орон сууцанд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар амины орон сууц хэрхэн дулааны хүчний үйлдвэрлэгч болох вэ зэрэг боломжуудыг иргэдэд танилцуулна хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.