ОХУ-ын эмэгтэйчүүд ерөнхийлөгч Владимир Путинд хандан нөхөр, хөвгүүдийг нь хүчээр цэрэг татлагад элсүүлэх замаар “нядалгаанд” явуулахаа зогсоохыг уриалжээ.
ОХУ-ын хараат бус хэвлэл мэдээллийн агентлагийн нийтэлсэн видео бичлэгт эдгээр эмэгтэйчүүд нөхөр, хүүхдүүд нь есдүгээр сард хүчээр цэрэгт татагдсанаасаа хойш хэдхэн удаа бэлтгэл хийсэн ч энэ сарын эхээр байлдааны фронтод дайчлагдсаныг хэлж байв. Эмэгтэйчүүд “Тэд эх орондоо сурсан мэргэжлээрээ үйлчлэх ёстой болохоос дайнд хүчээр татагдах ёсгүй. Манай залуусыг байлдааны шугамаас татаж, мэргэжлийн их буучдыг их буу, сумаар хангахыг танаас хүсч байна” гэж ерөнхийлөгчөөсөө хүсэж байна.
Украины тулалдааны талбарт олон зуун мянган хүнийг илгээх ОХУ-ын шийдвэр ийнхүү олон хүний эсэргүүцэлтэй тулгарч, залуусыг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн. Өнгөрсөн оны есдүгээр сард Владимир Путин хэсэгчилсэн цэрэг татлагын тухай мэдэгдэл хийснээс хойш 700 мянга гаруй залуус ОХУ-аас дүрвээд байгаа юм.
SOURCE: CNN