Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ шинэ сонгуулийн анхны хурал энэ сарын 5-ны өдөр Бээжинд нээгдсэн ба найман өдөр үргэлжлэх товтой байгаа юм.
Энэ хурлаар Хятадын шинэ сонгуулийн төрийн байгууллагын бүрэлдэхүүнийг сонгон гаргах бөгөөд Засгийн газын ажлын тайланг хянан хэлэлцэж, 2023 оны Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтот үүргийг тодорхойлж, засгийн газрын бодлогыг тодорхойлдог.
Ийнхүү БНХАУ-ын Үндсэн хуулийн дагуу тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпин Ли Чяныг Төрийн зөвлөлийн ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн байна. Ийнхүү өчигдөр өглөө БХАТИХ-ын анхдугаар чуулганы бүгд хурлын төлөөлөгчдийн санал оруулгаар Ли Чяныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилох шийдвэр гаргажээ.
Түүнийг ковид-19-ийн дараах Хятадын эдийн засаг сорилттой үед ерөнхий сайд болж, том даалгавар гүйцэтгэх боллоо гэж хэвлэлүүд онцолж байгаа юм.
SOURCE: AP NEWS, CCTV