Азийн хамгийн баян хүн Мукеш Амбани нэгэн цагт Кока кола болон Пепси-тэй өрсөлдөж байсан 1970-аад оны алдарт хийжүүлсэн ундааны брэндийг дахин худалдаанд гаргахаар төлөвлөж байгаагаа зарласан нь энэ ундааг ууж өссөн сая сая Энэтхэгчүүдийн дунд хүлээлт ихээр үүсгэжээ.
М.Амбанигийн Релианс групп энэ долоо хоногт Энэтхэгийн олон тэрбум доллар эргэлддэг ундааны зах зээлд Кампа кола-г энгийн, нимбэгтэй, жүржтэй гэсэн гурван төрлөөр худалдаална гэж зарласан байна.
Тухайн үед дэлхийн хамгийн алдартай ундаа болох Кока-Кола Энэтхэгт борлуулагддаггүй байжээ. Тиймээс ч Кампа Кола Өмнөд Азийн орнуудад нилээн түгээмэл ундаа байсан гэнэ. Тухайлбал, 1950-иад онд Энэтхэгт Кока Кола худалдаанд гарч байсан бол хорь гаруй жилийн дараа Энэтхэгийн засгийн газар жорыг нь илчлэхийг шаарддаг журам гаргаснаар зах зээлээс гарсан юм. Ингэж Кампа кола тус улсын зөөлөн ундааны зах зээлийг тэргүүлж эхэлсэн түүхтэй аж.
SOURCE: CNN