Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй U18 Хоккейн “Азийн аварга шалгаруулах” тэмцээн 2023 оны 3-р сарын 11-17 өдөр Степпэ Аренад болж байна.
Монгол улсад зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Тайланд, Иран, Узбекистан, Туркменистан гэсэн орнуудын азийн шилдэг зургаан баг тамирчид оролцож байна.
Багууд тойргоор тоглох бөгөөд баг бүр таван удаа тоглож хожлийн оноогоор аварга тодорно.
Монгол Улсын засгийн газраас Монголд зочлох жил болгон зарлаад байгаа энэ цаг үед та бүхэн айлчлан ирж Монгол Улсын мөсөн ордонд сэтгэл догдлуулсан уран гоё тоглолтуудаа үзүүлж байгаад баяртай байна.
Монгол Улс хоккейн спортын 60 жилийн түүхэндээ анх удаа Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Хоккейн 4-р дивизоны ДАШТ-үүдийг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монголын хоккейн спортын түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болж байгаа бөгөөд Дэлхийн хоккейн холбоо Монгол улсад зохион байгуулах эрхийг олгосон явдалд баярласан талархсанаа дахин илэрхийлмээр байна.
Мөн энэхүү олон улсын тэмцээнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байгааг дуулгахад таатай байна.
Ази номхон далайн эрхэм хоккейчид маань нөхөрсөг хэрнээ өрсөлдөөнтэй мөсөн дээр гал гаргасан тоглолтуудаа үзүүлэн дэлхийн тоглогчид, үзэгчид, хөгжөөн дэмжигчдийнхээ нүдийг баясган, баярлуулж байгаад туйлын их баяртай байна.
Манай мөсөн ордон Степ Арена хагас сарын турш хоккейгоор амьсгалж ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудаар дүүрэн байх нь ээ.
Тэмцээнд оролцож өрсөлдөж буй Тайланд, Туркменистан, Узбекистан, Иран, АНЭУ болон Монголын баг тамирчдадаа бүгдэд нь амжилт хүсье. Уран гоё, хурдтай хүчтэй, тоглолтуудаар өрсөлдөж улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй. Баярлалаа.
Дэлхийн хоккейн спорт мандтугай" гэлээ.