Хунтайж Эдвард 59 насны төрсөн өдрөөрөө Эдинбургийн шинэ гүн боллоо. Түүний эцэг, талийгаач хунтайж Филлип 2021 оны дөрөвдүгээр сард нас барахаасаа өмнө энэ цолыг 70 гаруй жил эзэмшиж байсан юм. Тэрээр 1726 оноос хойш энэ цолоор дуудагдаж буй хааны гэр бүлийн тав дахь гишүүн болэ байна.
Хунтайж Филлип хүүгээ өөрийнх нь цолыг эзэмшихийг мөн хүсэж байсан гэнэ. Учир нь түүний 1956 онд эхлүүлсэн залуучуудад зориулсан үйл ажиллагаа явуулдаг “Эдинбургийн гүнгийн нэрэмжит шагнал”-ын арга хэмжээг хунтайж Эдвард удаан хугацааны турш, амжилттай авч явжээ.
“Эдинбургийн гүнгийн нэрэмжит шагнал”-ын арга хэмжээнд 2018 онд дэлхий даяар 1.3 сая гаруй залуу оролцсон бол Их Британид 2020 оны гуравдугаар сарын байдлаар 490,000 гаруй хүн оролцсон байна.
Ханхүү Эдвард 1986 онд өөрийн шагналаа мөн хүртсэн бөгөөд 1998 оноос хойш итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. Тиймээс түүнийг энэ цолыг хүртсэн Шотланд хүмүүс их баяртай хүлээж авч байгаа талаар хэвлэлүүд онцолж байгаа юм.
SOURCE: BBC