Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Австрали улсад муурнууд том асуудал болсныг BBC агентлаг онцоллоо. Тус улсын найман сая гаруй гэрийн тэжээвэр болон зэрлэг муурнууд жил бүр олон тэрбум амьтдыг устгадаг аж.
Тухайлбал, тэд шувууд, мэрэгч амьтад болон могойг хүртэл байгаа болгодог байна. Тиймээс Австралийн хуульчид зэрлэг буюу гудамжны мууруудаа устгах хэрэгтэй талаар зөвлөж эхэлжээ.
“Threatened Species Recovery Hub”-аас гаргасан судалгаагаар гэрийн тэжээвэр муур гэхэд л жил бүр 180 гаруй амьтныг устгадаг гэсэн үр дүн гарсан байгаа юм. Харин зэрлэг муурын хувьд энэ тоо 790-д хүрдэг байна. Эдгээр тоо нь нийлээд 2019-2020 оны хооронд болсон ойн түймрийн улмаас алга болж, гэмтэж, устсан амьтдын тоотой ижил болж байгаа гэнэ.
SOURCE: BBC